БИОКОМБИНАТ ТӨХХК нь ОХУ-ын “ХОТУ-БАКТ” Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн Төвтэй 2023.10.13-ны өдөр ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ, 2024.09.29-ний өдөр ОНЦГОЙ БУС ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ тус тус байгуулан ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн хүрээнд САХУУГААС СЭРГИЙЛЭХ ИДЭВХГҮЙЖҮҮЛСЭН ВАКЦИН үйлдвэрлэх технологийг амжилттай нутагшуулж тус вакцины анхны цуврал буюу 53300 тунг үйлдвэрлэн МЭЭСБУЛ-ийн сорилтод хамрууллаа.
МЭЭСБУЛ-ийн Баталгаажуулалтын дүгнэлт болон Сорилтын дүнгээр энэхүү вакцин нь холбогдох чанарын үзүүлэлтүүдийн шаардлагыг бүрэн хангаж байгаа ба Глобал бизнес линк ХХК-тай хамтран зах зээлд суртачлах, нийлүүлэх ажлыг хийж эхэллээ.
САХУУГААС СЭРГИЙЛЭХ ИДЭВХГҮЙЖҮҮЛСЭН ВАКЦИН нь дэвшилтэт технологиор бүтээгдсэний зэрэгцээ хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд аюулгүй, дархлаа төрүүлэх өндөр идэвхит чанартай, дархлааны үргэлжлэх хугацаа удаан, хэрэглэхэд хялбар бүтээгдхүүн юм.