“АВЛИГЫН ЭСРЭГ ЗАЛУУЧУУДТАЙ ХАМТ ШУДАРГА МАРГААШИЙГ БҮТЭЭЕ”
Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод гарын үсгээ зурснаар 12 дугаар сарын 9-ний өдрийг "Авлигын эсрэг Олон Улсын өдөр" хэмээн албан ёсоор тунхаглажээ.
Манай улс тухайн 2005 оны 12 дугаар сарын 27-нд конвенцыг соёрхон баталснаар авлигын эсрэг Олон Улсын үйл ажиллагаанд нэгдсэн юм.
Энэ жил энэхүү өдрийг НҮБ-аас дэвшүүлсэн “Авлигын эсрэг Залуучуудтай хамт шударга маргаашийг бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
mn
en