Биокомбинат мэдээллийн систем

ЗАХИРГАА, АЖ АХУЙН АЛБА

Захиргаа, аж ахуйн алба

Захиргаа, аж ахуйн алба нь хөдөө аж ахуйн салбарын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, стратегийн удирдлагаар хангах, дотоод зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зөвлөмжөөр хангах үндсэн үүрэгтэй бөгөөд нийт 25 ажилтантай. Байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, ажилтнуудын нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлдэг. Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж, ариутгал халдваргүйжүүлэлт, төрийн албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хэрэгжүүлнэ. Мөн хүний нөөцийн хөгжлийн бодлого, сургалт, дадлага, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.