Аж ахуйн нэгжийн тооллогыг 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2026-05-07

Үндэсний статистикийн хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгжийн тооллогыг 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн тооллогыг аж ахуйн нэгжүүдэд үүсэх ачааллыг бууруулах, мэдээлэл цуглуулалтын үйл явцыг хялбарчлах зорилгоор төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн өгөгдлийг ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд "https://2026.mn" цахим хуудсаар дамжуулан өөрийн мэдээллийг шалган баталгаажуулж, тооллогод хамрагдах боломжийг бүрдүүлсэн.
Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд https://2026.mn цахим хуудсаар дамжуулан тооллогод бүрэн хамрагдахыг хүсье.