Биокомбинат мэдээллийн систем

Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх амьд вакцин (шугаман эсийн өсгөвөр)-ийг амжилттай бүтээлээ

2026-06-18

Эмийн зөвлөлийн хурлаар хонины цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг хэлэлцэн баталж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүллээ.

Дэвшилтэт технологид суурилан бүтээсэн энэхүү шинэ вакцин мэндэлсэн нь бид бүхний хувьд баярт бөгөөд бахархалт өдөр юм.“Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх амьд вакцин (шугаман эсийн өсгөвөр)-ийг амжилттай бүтээж, энэхүү чухал үр дүнгийн ард гурван жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж, мэдлэг оюун, ур чадвар, цаг заваа зориулан ажилласан багийн нийт гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр нь мал эмнэлгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, энэхүү бахархам амжилтыг бий болгосон билээ.” компанийнхаа нийт ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Хамтын хүч, мэдлэг, тууштай хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсад малын эрүүл мэндийг хамгаалах шинэ боломж нээгдэж байгааг дуулгахад таатай байна.