ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт 2026 оны тавдугаар сарын 04,05-ны өдрүүдэд болох гэж байна.
ХХААХҮЯ, УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулах энэхүү зөвлөлдөх уулзалтаар салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2026 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, чиглэл өrөx юм байна.
Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга нар, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.
Энэ үеэр аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, удирдах ажилтнуудаас санал авах юм