Биокомбинат мэдээллийн систем

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө

2026-02-05

Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүний дагуу 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор 110 дугаарыг 1-110 болгон шинэчилсэн.

110 дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1 хүртэл давхар ашиглах бөгөөд түүнээс хойш зөвхөн 1-110 дугаар хэвийн ажиллана.

1-110 дугаар нь мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлалтай хүлээн авах боломжийг бүрдүүлсэн.