Санхүү эдийн засгийн алба нь Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр, компанийн хөгжлийн стратеги зрилтуудтай уялдуулан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулан, нөөцийг зөв төлөвлөх, оновчтой хуваарилах, үр ашигтай зарцуулах, санхүүгийн үйл ажиллагааг ил тод тайлагнах, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх ажлаа нэр төртөйгөөр хэрэгжүүлсээр ирлээ.
Санхүү эдийн засгийн алба нь зохион байгуулалт бүтцийн хувьд Албаны дарга, эдийн засагч, ерөнхий нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогч, нярав, худалдан авах ажиллагааны ажилтан, маркетинг судалгаа харицсан ажилтан гэсэн 12 ажилтны бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Санхүү эдийн засгийн алба нь Монгол улсын хууль, тогтоомжууд болон компанийн дотоод дүрэм журмыг хэрэгжүүлэх, санхүүгийн менежментийг сайжруулах, санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилт түвшин, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг бодитой төлөвлөж батлуулах, үр дүнтэй хэрэгжүүлэх, үнэн зөвөөр тайлагнах, үр дүн үр ашгийн жилээс жилд нэмэгдүүлэх чиглэлээр жилээс жилд хичээнгүйлэн ажиллаж байна.
Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 11дүгээр сарын 10ны өдрийн 04 дүгээр тушаалаар Биокомбинат ТӨХХК-ийн Биобэлдмэл бүтээгдэхүүний үнийг үйлдвэрлэлийн өртөг тооцоолол, салбарын бүтээгдэхүүний үнийн индекс, түүхий эд материалын үнэ, валютын ханшийн өсөлт зэрэгтэй уялдуулан 35 хцвиар нэмэгдүүлсэн. Мөн Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 7 ны өдрийн 06 дугаар тушаалаар гол 5 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг 2 дахин нэмэгдүүлсэн явдал юм.
Энэхүү шийдвэрийн дагуу 2023 онд үндсэн үйлдвэрлэлийн орлого өмнөх оныхоос 1,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 7,9 тэрбум төгрөгт хүрсэн бол ирэх 2025 онд 10 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж, энэхүү нэмэгдэлээр нэн тулгамдаад буй техник, технологийн шинэчлэлд шаардагдах хөрөнгө оруулалт, ажилчидын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавиад ажиллаж байна.
mn
en