-
- Биокомбинат ТӨХХК нь Улаанбаатар хотын баруун зүгт нийслэлээс 25 км зайд Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт, Сонгино хайрхан уул, Туул голын эрэгт Сонгинын буланд байрладаг.
- Биокомбинат нь 1923 онд байгуулагдаж, 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар иж бүрэн цогцолбор үйлдвэр болж шинэчлэгдсэн.
- Тус үйлдвэр нь мал, амьтны төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх, оношлох зориулалт бүхий 40 орчим нэр төрлийн 130,0-160,0 мянган литр шингэн, 22.0-26.0 сая тун хатаасан биобэлдмэл үйлдвэрлэж Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэж байна.
- Биокомбинат ТӨХХК нь биологийн үйлдвэрлэлд шаардлагатай цахилгаан, дулаан, уур, усны өөрийн гэсэн эх үүсвэр бүхий инженерийн дэд бүтэцтэй.
- Засгийн газрын 2010 оны тогтоолоор “Улсын онц чухал обьект” болж, нийтдээ 13,4 га газарт 30-аад барилга, байгууламж ашиглагдаж байна.
- Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор Биокомбинатыг Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ТӨХХК) болгон өөрчлөн зохион байгуулагдаж, Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан. Төрийн эзэмшлийн 1 хувьцаатай.
- Удирдлага, зохион байгуулалтын бүтцийн хувьд ЗААА, ҮТА, ИТА, СЭЗА гэсэн 4 албанд нийтдээ 234 орон тоогоор үйл ажиллагаа явуулж байна.