Захиргаа, аж ахуйн алба

Захиргаа аж ахуйн алба

Захиргаа, аж ахуйн алба нь хөдөө аж ахуйн салбарын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, стратеги зорилтын хүрээнд удирдлагаар хангах, нэгжийн дотоод зохион байгуулалтыг зөв оновчтой төлөвлөх  хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн туслалцаа, зөвлөмжөөр хангах үндсэн үүрэг хүлээн нийт 25 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Энэ бодлогын хүрээнд захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжүүлэх осол мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Эрүүл мэндийн тухай хууль ажилчдын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу мөрдүүлэх төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу явуулах байгууллагын соёлын төлөвшүүлэх мөн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг цогцоор нь авч үзэн ажилчдын залгамж халааг бэлтгэх, хувь хүний хөгжилд түлхүү анхаарч, нарийн мэргэжлийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эзэмшүүлэх, ижил төстэй гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, ажилтнууддаа туршлага судлуулах, сургах, дадлагажуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.